Энэ долоо хоногт таван байршилд зам хааж, засварын ажил эхлүүлнэ

Энэ долоо хоногт таван байршилд зам хааж, засварын ажил эхлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн бөгөөд гол замын засварыг ирэх долоодугаар сарын 5-наас өмнө дуусгах юм. Тэгвэл энэ долоо хоногт таван байршилд зам хааж, засварын ажил хийх аж.

Тухайлбал,

-Маргааш 22:00 цагаас эхлэн МУБИС-иас Бөхийн өргөөний уулзвар хүртэлх 0.86 км авто замыг хааж, засна. Уг ажлыг энэ сарын 30-ны 06:00 цаг дуусгаж, нээх юм. Засварын хүрээнд зорчих хэсгийн асфальтбетон хучилт хийх, суурь солих, одоо байгаа хучилтыг дахин боловсруулж цементээр бэхжүүлэх аж.  

-120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас ТЭЦ-3-ийн уулзвар замын зорчих хэсгийг хучих тул энэ сарын 27-29-нд хаана.

-“Өлзий” төвөөс 100 айлын уулзвар хүртэл замыг өчигдөр хаасан бөгөөд энэ хэсэгт асфальтбетон хучилт хийж, маргааш нээнэ.

-“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын засвар, шинэчлэлтийн өргөтгөл ажлын хүрээнд  0.7 км авто замын зорчих хэсгийн өнгө хучилт хийнэ. Тиймээс энэ сарын 29-30-нд замыг тур хугацаанд хаахаар болов.

-Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл 1.2 км ажлын хүрээнд 0.9 км авто замын зорчих хэсэгт тэгшилгээний үе болон өнгө хучилт хийх тул энэ сарын 27-29-нд хаах юм.

Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн автобусны чиглэлд бага зэрэг өөрчлөлт орох аж. Иймд иргэдийг ажилд хүндрэл учруулахгүй, хүлээцтэй хандахыг холбогдох албаныхан уриаллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд хүчтэй газар хөдлөлт болно гэх цуурхлын талаар мэдээлэл хийлээ 2025-06-25

ХЭДХ: БНСУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрт 3000 иргэн ажиллуулах квот олгожээ 2025-06-25

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-06-25

Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив 2025-06-25

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-26

Энэ долоо хоногт таван байршилд зам хааж, засварын ажил эхлүүлнэ 2025-06-26

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд 2025-06-26

Туркээс Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа 13 цагийн өмнө

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 12 цагийн өмнө

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө