Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ

Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг болон УГТЭ, ЭХЭМҮТ-ийн зүрхний мэс заслын эмч нар хамтран 36 өвчтөнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүллээ.

Энэ удаагийн  мэс засал нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэй оролцож, дотоодын баг бие даан мэс заслыг гүйцэтгэснээрээ онцлог юм. Хамтарсан баг 27 хүүхэд, 9 насанд хүрэгчдэд тусламж үйлчилгээ хүргэснээс зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэх заалттай 6 хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг насанд хүрэгчид мэс засал хийжээ. Түүнчлэн гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах гэхчлэн хүнд хэлбэрийн тохиолдлыг эмчилжээ. Эдгээр тохиолдлын зарим нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтдаг. Энэ төрлийн мэс заслыг өөрийн оронд хийсэн нь эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлж,  гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой аж. 

УГТЭ хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайваниас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажилуулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-26

Энэ долоо хоногт таван байршилд зам хааж, засварын ажил эхлүүлнэ 2025-06-26

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд 2025-06-26

Туркээс Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа 12 цагийн өмнө

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 11 цагийн өмнө

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө

Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 10 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 9 цагийн өмнө