Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
2022 оны нэгдүгээр сарын нэгний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь чухал байна гэж үзжээ.
Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг өргөн барьж буйгаа онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.