Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 2-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 610 гэрээр 964, эдгэрсэн 9598, Хавьтал 75657, нас баралт 7 байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 610-аас  хөнгөн 66, дунд 506,  хүнд 36, нэн хүнд 2 хүн байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

 Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2025-07-01

“Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв 2025-07-01

Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг болов 2025-07-01

Нөхөн дархлаажуулах үндэсний аян орон даяар эхэллээ 2025-07-01

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол хүртээлээ 20 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ 20 цагийн өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө

Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав 20 цагийн өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 15 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 11 цагийн өмнө