Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав

Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийн урамшуулал олгов. Үүнийг олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулах хуулийн хүрээнд шийдэж байгаа аж.

Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгох гэрчилгээг гардуулсан байна.

Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас шигшээ багийн дасгалжуулагчид 50, тамирчин тус бүрд 25 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олголоо. Үүнээс гадна 3х3-ын шигшээ багийн тамирчид 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр нэг сая төгрөгийн урамшуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг болов 2025-07-01

Нөхөн дархлаажуулах үндэсний аян орон даяар эхэллээ 2025-07-01

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол хүртээлээ 2025-07-02

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ 2025-07-02

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-07-02

Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав 2025-07-02

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ 2025-07-02

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 22 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 19 цагийн өмнө

Дундговь аймгийн нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 9 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа 7 цагийн өмнө