Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.02) Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Батбаяр, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Ч.Ундрам, П.Батчимэг, Х.Болормаа, Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Д.Бум-Очир, Г.Очирбат, М.Сарнай, А.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, Г.Дамдинням, С.Замира, О.Амгаланбаатар, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Р.Сэддорж, Ч.Лодойсамбуу, С.Эрдэнэбат, Ө.Шижир, М.Энхцэцэг, М.Мандхай, Д.Рэгдэл, Ш.Бямбасүрэн, Н.Алтаншагай, Х.Жангабыл, М.Наранбаатар, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, Г.Хосбаяр нарын 41 гишүүн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд багш, багшийн туслах, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан, боловсролыг нийтлэг үйлчилгээний ажилтан гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг хуульчлах, хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь багш удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг харгалзах түвшний төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, хөлстэй тэнцүү байхаар тогтоох зэргийг тусгасан. Мөн төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтны үндсэн цалин, багшийн үндсэн цалингийн зөрүү 20 хувиас илүүгүй байх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт хичээллэх суралцагчийн тоо хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн дарга болон төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС, насан туршийн суралцахуйн төвийн захирлыг 5 жилийн хугацаатай томилох, ажлын гүйцэтгэлээс хамаарч 3 жилийн хугацаагаар улируулан томилох зэргийг тусгасан байна. Түүнчлэн төрөөс боловсролын салбарт ДНБ-ий 7-оос доошгүй хувь, улсийн төсвийн нийт зардлын 20-иос доошгүй хувийг зарцуулдаг болохоор хуулийн төсөл санаачилжээ.

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд сум, баг, нийслэлд харьяалагдах улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос бусад хот, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтанд 3 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, дээрх боловсролын байгууллагуудад 25-аас дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн багш, ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарч болох, тэдгээрт ажилласан нэг жилийг 1,5 жилээр тооцож Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 15-аас доошгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зэргийг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар боловсролын санхүүжилт нь боловсролын зорилго, стандартын хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлж, нэгж суралцагчийн хувьсах зардлын хэмжээ нэмэгдэж, сурч боловсрох орчин сайжирна гэж үзжээ. Мөн багш бэлтгэх тогтолцоонд дэвшил гарч, багш мэргэжил эзэмших өрсөлдөөн бий болж, боловсролыг салбарын багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа бодитой дээшилнэ гэж танилцууллаа.

Тус хууль нь Монгол Улсын Их Хурлаас дэвшүүлж буй хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаасан байх зарчим, шаардлагад нийцэж буйг хууль санаачлагчид онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв 2025-07-01

Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг болов 2025-07-01

Нөхөн дархлаажуулах үндэсний аян орон даяар эхэллээ 2025-07-01

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол хүртээлээ 20 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ 20 цагийн өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө

Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав 20 цагийн өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 15 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 11 цагийн өмнө

Дундговь аймгийн нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 2 цагийн өмнө