Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11665 хүрчээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11665 хүрчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11665 хүрээд байна.

Эмчлэгдэж буй хүмүүс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 518 хүн
  • Хөнгөн – 48
  • Дунд – 440
  • Хүнд – 29
  • Нэн хүнд – 1 гэсэн нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  10.475, гэрээр эмчлүүлж буй  666, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4640-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2425, 5-9 насны 1491 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн алба шинэ технологи амжилттай нэвтрүүллээ 2025-07-03

0-15 насны хүүхдүүдийг заавал улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой 2025-07-03

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ 2025-07-03

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 2025-07-03

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 2025-07-04

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11665 хүрчээ 23 цагийн өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. 5 цагийн өмнө

Тэтгэвэрийн зээлийг хуучин нөхцлөөр олгох шийдвэр гаргалаа. 3 цагийн өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 1 цагийн өмнө

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цагийн өмнө