0-15 насны хүүхдүүдийг заавал улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой

0-15 насны  хүүхдүүдийг  заавал улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой

Монгол Улсын хэмжээнд 0-14 насны үүхдүүдийг нөхөн дархлаажуулж байгаа. Дархлаажуулалтын эрчимжүүлж,  аймаг дүүрэг  бүр явуулын цэг  гаргажээ. Одоогийн байдлаар 350 явуулын цэгээр дархлаажуулалтыг хийгдэж байгаа аж.  Сүхбаатар дүүргийн хэмжээнд   20 хорооны 14 мянга гаруй хүүхдийг 9 хоногийн хугацаанд вакцинд хамруулах зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар вакцины хамрагдалт 20,8 хувьтай байгаа аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа: “Улаанбурхан өвчний тархалт улсын хэмжээнд нэмэгдэж байгаа учраас УОК-оос эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт зургаадугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн.  Манай дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг вакцинд  хамрагдах 14 мянган хүүхдүүдээс  5400 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан. Дархлаажуулалтад хамрагдаагүй 8600 хүүхэд байгаа . Эдгээр хүүхдүүдийг зургаадугаар сарын 30 -наас долоодугаар сарын 9-ний хооронд дүүргийн хэмжээнд явуулын болон төвлөрсөн цэгүүдэд  дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.

Улаанбурхан өвчний тархалт нэлээд нэмэгдэж байгаа учраас 6-8  сартай хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. 

Ирэх намар  гэхэд 0-15 насны  хүүхдүүдийг  заавал улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой шаардлагыг тавьж байгаа. Иймээс иргэд өрхийн эрүүл мэндээр төвөөр дамжуулж, товлолт насны 0-15 хүүхдээ улаанбурхан өвчний эрсэг вакциндаа хамруулахыг уриалж байна.

6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулж эхэлсэн байгаа

Сүхбаатар дүүргийн XI  хорооны Дотно туслагч  ӨЭМТ-ийн дарга Ч. Цэрэндолгор: Улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа энэ үед хүүхэд бүрийг дархлаажуулалтад хамруулна. Сүхбаатар дүүргийн 11 хороо хамгийн их хүн амтай. Манай хороонд 3-15 насны 5200 хүүхэдтэй. Эдгээр 5200 хүүхдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлсэн. Энэ дархлаажуулалтад улаанбурхан, улаанууд гахайн хавдрын вакцинаас хоцорсон 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг бүрэн хамруулах ёстой. Сүүлийн үед 6-8 сартай хүүхдүүд улаанбурхан өвчнөөр өвчилж хүндэрч эндэх тохиолдол гарч байна.

Иймээс  нэмэлтээр 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дархлаажуулалтад хамрагдсан байна уу гэдгийг нягталж шалгаж, үзэх хэрэгтэй байна.Хэрэв 0-15 нас хүртэл хүүхэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй бол хамруулна. Мөн бүрэн тунгаа хийлгэсэн хэр нь цахим программд бүртгүүлээгүй бол бүртгүүлнэ” гэдгийг онцолж байна.

Улаанбурхны вакцинд огт хамрагдаж байгаагүй болон тун дутуу 0-15 нас хүртэлх хүүхдүүдийг вакцинжуулахаар эрүүл мэндийн салбарынхан ажлын өдөр 08.30-21:00, амралтын өдөр 08:30-18:00 цаг хүртэл ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.