ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн алба шинэ технологи амжилттай нэвтрүүллээ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) нь Монгол улсын хэмжээнд ДОХ-ын халдвар болон Гепатитийн вирусын илрүүлэг, оношлогоо, баталгаажуулах шинжилгээ хийдэг лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг.
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны хамт олон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль(АШУҮИС)-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ДОХ ба Гепатитийн В вирусын бүрэн геномын дараалал(NGS) тогтоох, вирусын генотип хувилбар, мутаци өөрчлөлтийг тодорхойлох, эмийн тэсвэржилтийг илрүүлэх, эмчилгээний хяналт хийх боломжтой NGS технологийг шинээр туршиж амжилттай нэвтрүүллээ.
Өмнө нь мөн ковидын вирусын бүрэн геномын дараалал(NGS) тогтоох, вирусын генотип хувилбар тодорхойлох технологийг нэвтрүүлэн нутагшуулан ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.