"Changan” авто машин түгжрэлтэй үед автоматаар явах чадвартай

"Changan” авто машин түгжрэлтэй үед автоматаар явах чадвартай

Хятадад даваа гарагт III түвшний автомат жолоодлоготой седан загварын хоёр цахилгаан авто машинд зөвшөөрөл олгосноор анх удаа ийм төрлийн тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам дээр жолоодохыг зөвшөөрчээ. 

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, эдгээр загварыг авто машин үйлдвэрлэгч “Changan Automobile” болон “BAIC Motor”-ын “Arcfox” компаниуд зохион бүтээсэн байна.

“Changan”-ы тээврийн хэрэгсэл нь зам түгжрэлтэй үед цагт 50 км хүртэл хурдтайгаар нэг эгнээнд автоматаар явах чадвартай ажээ. Уг машиныг Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотын хурдны зам болон хотын хурдны замын зарим хэсэгт жолоодохыг зөвшөөрчээ.

Харин “Arcfox”-ын тээврийн хэрэгслийг Бээжин хотын хурдны зам болон хотын хурдны замын тодорхой хэсгүүдэд цагт 80 км хүртэлх хурдтайгаар автомат жолоодлого хийхийг зөвшөөрсөн байна.

Автомат жолоодлогыг 0-5 хүртэлх зургаан түвшинд ангилдаг бөгөөд түвшин өндөр байх тусам технологи нь илүү дэвшилттэй, ухаалаг болдог. III түвшин буюу “тодорхой нөхцөлт автомат жолоодлого” нь тээврийн хэрэгслийг автомат динамик жолоодлогын даалгавруудыг гүйцэтгэх боломжийг олгодог бөгөөд шаардлагатай үед ​​жолооч жолоодлогыг авахад бэлэн байх шаардлагатай байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.