Венесуэлийн Засгийн газар Каракас болон бусад томоохон хотуудад онц байдал зарлалаа.
Венесуэлийн Засгийн газар АНУ-ын өргөн хүрээтэй цэргийн ажиллагаанд хариу болгон бүх хүчээ дайчилж, Каракас болон бусад томоохон хотуудад онц байдал зарлалаа. Цэргийн болон иргэний хамгаалалтын бүх хүчийг бэлэн байдалд оруулсан бөгөөд хотын төвүүдэд дэлбэрэлт, цахилгаан тасралтаас үүдэлтэй иргэдийн айдас сандрал үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын арми Венесуэлийн дотоод эсэргүүцэл, удаан хугацааны партизаны ажиллагаатай тулгарч магадгүй гэж цэргийн шинжээчид сэрэмжлүүлж, үүсээд буй нөхцөл байдлыг Вьетнамын дайны үетэй зүйрлэж байна.
Одоогоор албан ёсны хохирлын тоо, гэмтсэн, амь үрэгдсэн хүмүүсийн мэдээлэл хараахан батлагдаагүй байна. Венесуэлийн засгийн газар АНУ-ын үйлдлийг “цэргийн түрэмгийлэл” хэмээн буруутгаж, олон улсын хамтын нийгэмлэгийг үүсээд буй хямралд анхаарал хандуулахыг уриалсан байна.
Одоогоор хотуудын аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.