АНУ-ын армийн тусгай хүчний “Дельта” элит ангийнхан Н.Мадурог баривчилжээ.
АНУ өргөн хэмжээний цохилт өгсний дараа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
“Венесуэл ба түүний удирдагч, ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг өргөн хэмжээний цохилтын ажиллагааг АНУ амжилттай явуулсны дараа Мадуро болон түүний эхнэрийг баривчлан тус улсаас агаарын замаар гаргалаа” гэж Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Цагаан ордны тэргүүний хэлснээр, нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурал Флорида муж улс дахь Трампын эдлэн болох Мар-а-Лагод өнөө шөнө болох ажээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.