Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2,198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 58.7% (1,290) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 9 тохиолдлоор буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=32) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 92 хүүхэд эмчлүүлж байгаагаас 56.5% (52) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс дөрвөн тохиолдлоор буурчээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,684 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 56.9% (959) байна. Өмнөх өдрөөс 194 тохиолдлоор нэмэгджээ.

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийн ачаалал буурч байгаа хэдий ч хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бага зэрэг нэмэгдсэн байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэрийн орчинд осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Томуугийн улирал үргэлжилж байгаа тул өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээрэй. Томуу хүндэрч хатгалгаа болж байсан бол уушгинаас бүрэн шимэгдэх хүртэл 45 хоног болдог. Иймд дархлаагаа сулруулахгүй байх, дахин томуугаар өвчлөхөөс нь сэргийлэх нь чухал юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээ 2026-01-01

Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь 2026-01-02

Европын 32 орны иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 2026-01-03

2026 оны цэргийн бүртгэл E-Mongolia системээр орон даяар явагдана 2026-01-04

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. 2026-01-05

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна 2026-01-05

2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026-01-05

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 2026-01-05

Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ 2026-01-05

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд 9 цагийн өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ 8 цагийн өмнө