Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23  нэмэгдсэн. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт  14  хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 40 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5170 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3245, 5-9 насны 1797 хүүхэд, 15-19 насны 1742 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна 2026-01-05

2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026-01-05

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 2026-01-05

Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ 2026-01-05

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд 2026-01-06

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ 2026-01-06

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй 2026-01-06

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ 2026-01-06

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ 10 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 10 цагийн өмнө

E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ 10 цагийн өмнө