Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ

Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124,945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Нийт олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85,690 иргэнд цахим виз олгосон байна. Харин 3,913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байна.

Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх хувь нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.

Олон улсын жишигтэй харьцуулахад, Европын Комиссийн Шенгений визийн албан статистикаар богино хугацааны аяллын визийн олголт дунджаар 85 орчим хувь, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын цагаачлалын бус (B-1/B-2) визийн олголт 70–75 хувь, Их Британийн түр ирэгчийн визийн олголт 80 орчим хувь байна. Үүнтэй харьцуулахад Монгол Улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна.

Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамааран дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг, 64 ангиллын виз олгодог. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам 6 ангиллын визийг тус тус олгож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2026 оны цэргийн бүртгэл E-Mongolia системээр орон даяар явагдана 2026-01-04

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. 2026-01-05

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна 2026-01-05

2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2026-01-05

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 2026-01-05

Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ 2026-01-05

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд 2026-01-06

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ 2026-01-06

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй 2026-01-06

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ 19 цагийн өмнө