“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан их Сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
“Хөх сувд-2026” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.