Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл энэ сарын 7-ноос эхэлсэн. Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана.  Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ.

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулна.

Тухайн иргэн завгүй, гадаад, дотоодод томилолттой яваа бол ар гэрийн төлөөлөл нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ авч очиж бүртгүүлэх боломжтой байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгоно гэж заажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ 2026-01-21

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 2026-01-21

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 2026-01-21

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно 2026-01-22

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана 2026-01-22

Зөрчлийн мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143.704.400 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ. 2026-01-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав 2026-01-23

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна 2026-01-23

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь 2026-01-23

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд нэгдлээ 2026-01-23