Зөрчлийн мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143.704.400 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ.

Зөрчлийн мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143.704.400 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж 102 аппликэйшныг ажлуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийгдэж, холбогдох байгууллагууд ажиллаж байна.

2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.

Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:

• 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,

• 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.

IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 2026-01-21

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 2026-01-21

ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин 2026-01-21

“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно 2026-01-22

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл маргааш хаагдана 2026-01-22

Зөрчлийн мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143.704.400 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ. 2026-01-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав 2026-01-23

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна 2026-01-23

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь 2026-01-23

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд нэгдлээ 2026-01-23

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллалаа 14 цагийн өмнө