Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа

Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, холбогдох агентлагийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний танилцуулга болон лабораториудын харьцуулсан судалгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Мөн лабораторийн тогтолцоог сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.

Шадар сайд Х.Ганхуяг "Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн хэрэглээний асуудал биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн чухал асуудал. Өнөөдөр манай улсад лабораторийн чиг үүрэг давхардсан, тоног төхөөрөмжийн чадавх жигд бус, хүний нөөц тогтворгүй, салбар хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалан зарим эрсдэлүүд үүсэж байгаа. Эдгээр нь санамсаргүй алдаа биш тогтолцооны сул талтай холбоотой. Иймээс үүнийг хэсэгчлэн бус, үндсээр нь шийдэх шаардлагатай.
Лабораторийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, экспортын итгэлцлийг баталгаажуулах, төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, хариуцлагатай, найдвартай болгох. Гэхдээ энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны институцийн шинэчлэл. Засгийн газар энэ зорилгын төлөө бодит үр дүн гарган, хариуцлагатай ажиллах болно" гэдгийг онцоллоо.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, экспорт, гадаад худалдааны итгэлцлийг баталгаажуулах, төрийн шийдвэрийг шинжлэх ухааны нотолгоогоор хангах стратегийн чухал байгууллага.

Энэ үүргийг хангахын тулд Монгол Улсын Шадар сайдын зүгээс 2026 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж байна.

Тиймээс улсын хэмжээнд лабораторийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхэд холбогдох мэдээллүүдийг нэгтгэж танилцуулах, шаардлагатай судалгаануудыг хийх зэрэг үүрэг, чиглэлийг Шадар сайд холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна. 2026-01-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. 2026-01-26

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ. 2026-01-26

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026-01-26

ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна 2026-01-27

Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа 19 цагийн өмнө

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн 19 цагийн өмнө

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ 19 цагийн өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 35 минутын өмнө

БНСУ-ын тэргүүн хатагтай асан 1.8 жил хоригдох ял сонслоо 22 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 4 минутын өмнө