Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бичил санхүүгийн бодлогын зөвлөлийн ээлжит бус хурал боллоо.

Хурлаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Мөн 2025 оны 01 дүгээр улиралд иргэдийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтийг саармагжуулах замаар бизнесийн зээлийг дэмжих, санхүүгийн байгууллага хоорондын хамаарлыг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлсэн эх үүсвэрийн хязгаарлалт, өр, орлогын болон зээл, үнэлгээний харьцааг чангатгасан бодлогын арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

Хурлын үеэр зөвлөлийн гишүүд банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, журмын нэмэлт, өөрчлөлтэй холбоотой байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ. 2026-01-26

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026-01-26

ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна 2026-01-27

Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа 19 цагийн өмнө

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн 19 цагийн өмнө

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ 19 цагийн өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 36 минутын өмнө

БНСУ-ын тэргүүн хатагтай асан 1.8 жил хоригдох ял сонслоо 23 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 6 минутын өмнө