БНСУ-ын тэргүүн хатагтай асан 1.8 жил хоригдох ял сонслоо
Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын шүүх тэргүүн хатагтай асан Ким Гон Хиг Нэгдлийн сүмээс хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн нэг жил найман сарын хорих ял оноосон байна.
Сөүлийн төв дүүргийн шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн эхнэр Кимийг хувьцааны үнийг зориудаар өсгөж хууль бус ашиг олсон болон улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн нэмэлт ялаас чөлөөлжээ.
Кимийг бизнес эрхлэгчид болон улс төрчид, мөн Нэгдлийн сүмээс нийтдээ 200 000 ам.долларын хахууль, тансаг бэлэг авсан гэж буруутгаж байгаа юм.
Прокурорууд арванхоёрдугаар сард тэргүүн хатагтай асныг хуулиас дээгүүр гишгэж, шашны бүлэглэлтэй хуйвалдан Үндсэн хуулиар заасан шашин төрийг тусгаарлах зарчмыг зөрчсөн гэж мэдэгдэж байв. Ким Гон Хи өнгөрсөн сард өгсөн сүүлийн мэдүүлэгтээ өөрийнх нь эсрэг бүх хэргийг үгүйсгэсэн ч асуудал үүсгэсэндээ уучлалт гуйсан юм

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.