Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах
  • Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах
  • Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, бензин шатахууны нөөцтэй зорчих
  • Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх
  • хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах,
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.