Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэнэ.

Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шийдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өгөв. Тухайлбал, гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл их бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмж, анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэх, дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоолны хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой болон гэр, орон сууцны хулгай, дээрмээс сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгожээ.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулахыг даалгасан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна 2026-02-14

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсад зорчихыг завджээ 2026-02-14

Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана 2026-02-14

Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ 2026-02-14

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-02-16

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана 2026-02-16

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ 2026-02-16

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 1 цагийн өмнө

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь 1 цагийн өмнө

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна 1 цагийн өмнө

БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй иргэн оршин сууж байна 1 цагийн өмнө