Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлсэн тухай АНУ-ын Хууль зүйн сайд, ерөнхий прокурор Пэм Бонди мэдэгдсэн байна. Энэ тухай Fox News телевиз Конгрессын гишүүдэд илгээсэн сайдын захидлаас эш татан мэдээлжээ.

Уг захидалд АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштейнтэй холбоотой материалыг нийтлэх явцад нэр нь дурдагдаж байсан бүх өмнөх болон одоогийн албан тушаалтнууд, улс төрийн зүтгэлтнүүдийн нэрс дурдагджээ. Тэдний дотор Их Британийн ханхүү Харри, Америкийн телевизийн од, бизнес эрхлэгч Ким Кардашьян, рок хөгжмийн од Курт Кобейн, Брюс Спрингстин болон бусад алдартай хүмүүс багтсан байна.

Ерөнхий прокурорын захидалд дурдсанаар, хүн худалдаалахтай холбоотой мэдээлэл, баримтыг нуусан үйлдлүүд зэрэг есөн зүйл ангид хамаарах бүх “бичлэг, баримт бичиг, зурвас, мөрдөн шалгалтын материалыг” нийтэлсэн байна. “Эдгээр материалыг эвгүй байдалд оруулах, нэр хүндэд нь халдах эсвэл улс төрийн эмзэг байдлаас шалтгаалан засварлаагүй” гэдгийг Бонди захидалдаа онцолжээ. 

Эпштейнийг Нью-Йорк муж улсын хууль сахиулах байгууллагууд 2019 оны 7 дугаар сарын 6-нд баривчилжээ. Прокурорын газраас мэдэгдсэнээр, тэрбээр 2002-2005 онд Манхэттэнд байрлах гэртээ насанд хүрээгүй олон арван охидыг авчирсан нь нотлогдсон бөгөөд хамгийн бага нь 14 настай байсан байна. Эпштейний найз нөхөд, танилын хүрээлэлд АНУ-ын төдийгүй бусад олон орны өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа хүмүүс, томоохон бизнес эрхлэгчид, шоу бизнесийн одууд багтаж байжээ. Эпштейн 2019 оны наймдугаар сард шоронд амиа хорлосны дараа түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хаасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсад зорчихыг завджээ 2026-02-14

Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана 2026-02-14

Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ 2026-02-14

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-02-16

Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана 2026-02-16

Жеффри Эпштейний хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан 300 гаруй алдартнуудын жагсаалтыг нийтэлжээ 2026-02-16

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 1 цагийн өмнө

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь 1 цагийн өмнө

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна 1 цагийн өмнө

БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй иргэн оршин сууж байна 1 цагийн өмнө

Сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлжээ 1 цагийн өмнө