БНСУ-д согтуугаар автомашин жолоодсон даргыг шууд халлаа

БНСУ-д согтуугаар автомашин жолоодсон даргыг шууд халлаа

Өмнөд Солонгосын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Kim In Ho нь Соннам хотын Бундан дүүргийн уулзвар дээр 22:50 цаг орчимд согтуугаар жолоо барьж автобус, машин мөргөсөн осол гаргажээ. Тэрээр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөөсөө өмнө гэрлэн дохиог үл тоомсорлож явган зорчигч дайрах дөхсөн аж. Цагдаагийн мэдээллээр гэмтсэн хүн байхгүй бөгөөд Кимийн цусан дахь спиртийн агууламж жолооны үнэмлэхийг түдгэлзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Түүний хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсоны дараа Ерөнхийлөгч Lee Jae Myung шууд ажлаас нь халсан бөгөөд цаашид энэ мэт үйлдэл хийсэн өндөр албан тушаалтнуудад хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулав. Профессор Kim In Ho нь эрх баригч Ардчилсан намын Байгаль орчны бодлогын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны наймдугаар сард энэ албан тушаалд томилогдсон юм.

Эх сурвалж: https://www.koreaherald.com/article/10679528

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.