Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНСУ-д ажиллах үеэрээ энэ сарын 24-нд тус улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Монгол, Солонгосын Парламентын бүлгийн дарга Жин Сон Жүн, сайд Жон Дун Ён нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаанд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг талууд тэмдэглээд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээнд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг солонгосын тал тэмдэглээд, аюулгүй байдлын чиглэлээрх олон талт яриа хэлэлцээний механизмыг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад олон талт яриа хэлэлцээний тавцанг идэвхтэй ашиглаж, яриа хэлэлцээнд талуудын оролцоог хангах нь чухал гэдэгтэй санал нэгдэв гэж ГХЯ-наас мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.