Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой

Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой

МАН-ын бага хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Надад ирсэн мэдээллээр олон дарга, цэрэг солиод байгаадаа биш дөрвөн шатны шүүхээр яваад, буцаан томил гэсэн шийдвэр гарсан. Буцаад томилох ёстой. Төрийн албан хаагч, төрийн захиргааны ажилтны дархлаа гэж байх ёстой. Хэн дуртай дарга нь очоод хэн нэгнийг сольдоггүй байх хэрэгтэй. Ер нь томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой гэж яриад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн сайдын хувьд би эмнэлгийн дарга нарыг томилдог биш, харин Эрүүл мэндийн тухай хуулиараа төлөөлөн удирдан зөвлөл нь сонгон шалгаруулалтаа зөв хийж, томилж байх ёстой" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.