Өрхийн эмнэлэгт 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум төгрөгийн зузаатгал хийхээр шийдвэрлэв

Өрхийн эмнэлэгт 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум төгрөгийн зузаатгал хийхээр шийдвэрлэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг сүүлийн шатанд хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар эцэслэн баталлаа.

Анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чиглэл, санхүүжилтийг тодорхойлох 03 дугаар тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвд 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум, нийт 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийснээр түүхэн шийдвэр гаргав.

Тус  тогтоолын гол шинэчлэлт нь хаалга баригчийн тогтолцоог бүрдүүлэх, архаг өвчний хяналт, хүн амын дундаж наслалт тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах, тусламж үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн бодлого, нэг иргэний суурь тарифыг нэмэгдүүлж бэхжүүлэх, урамшууллын системийг тус тус нэгтгэн зохицуулснаараа онцлогтой юм.

Уг тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын системийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, анхан шатны өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагыг иргэний бүртгэл, хяналт, гүйцэтгэлээр нь үнэлэн урамшуулах, иргэдэд хүртээмжтэй, чанартай тусламж үзүүлэх гэсэн гурван талын оролцоог хангажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэлэлцэв 2026-02-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 2026-02-25

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д чадавхжуулах талаар санал солилцлоо 2026-02-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2026-02-25

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзав 2026-02-25

Өрхийн эмнэлэгт 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум төгрөгийн зузаатгал хийхээр шийдвэрлэв 2026-02-26

Монгол Улсын хил дээрээс БНСУ-ын 6 иргэнийг буцаажээ 2026-02-26

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно 21 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ 19 цагийн өмнө

Сайд Ж.Чинбүрэн: Томилгоог сонгон шалгаруулалтаар хийдэг байх ёстой 18 цагийн өмнө

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно 18 цагийн өмнө