Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, чухал эрдэс бодис болон түүхий эд, онцгой байдал зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсны нэг нь дээрх хэлэлцээр юм. Хэлэлцээр батлагдсанаар манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдлээ. Хэлэлцээр нь хоёр улсын гадаад худалдаа өргөжих, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспорт нэмэгдэх ач холбогдолтой.

Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг түнш орон юм гэж ЕТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.