ГХЯ: Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Израил, Иран улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас зөвлөж байна.
Тухайн бүс нутгаар зорчиж буй манай улсын иргэдэд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох боломжтой.
Мөн Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан, Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан, Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шууданд хандахыг зөвлөв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.