АНУ-ын B1/B2 ангиллын виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болно.
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.
Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://mn.usembassy.gov/mn/visas-mn/

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.