ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг дуудаж уулзаж, тодруулга, тайлбар авчээ

ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг дуудаж уулзаж, тодруулга, тайлбар авчээ

АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсантай холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг өнөөдөр ГХЯ-нд дуудаж уулзжээ.

Уулзалтын эхэнд монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх,  жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана гэжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/393603

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2026-03-17

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 2026-03-17

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2026-03-18

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2026-03-18

АНУ-ын B1/B2 ангиллын виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болно. 2026-03-19

ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг дуудаж уулзаж, тодруулга, тайлбар авчээ 12 цагийн өмнө

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа 11 цагийн өмнө

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 11 цагийн өмнө