АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа

АНУ-ын Төв банк болох Холбооны нөөцийн сан 2026 оны гуравдугаар сарын 18-нд болсон ээлжит хурлаараа бодлогын хүүгээ өөрчлөхгүй, 3.50–3.75 хувийн түвшинд хадгалахаар шийдвэрлэжээ.

Тус шийдвэр нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн бөгөөд бодлогын хүүг цаашид эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын түвшин, эрсдэлийн үнэлгээнээс хамаарч өөрчлөх боломжтойг онцолсон аж.

Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хорооноос мэдээлснээр инфляц 2 хувийн зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа нь хүүг бууруулах боломжийг хязгаарлажээ. Ялангуяа газрын тосны үнийн өсөлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл болж байгаа юм.

Эдийн засгийн өсөлт саарах, ажилгүйдэл нэмэгдэх шинж ажиглагдаж байгаа ч Төв банк инфляцыг тогтворжуулах бодлогыг илүүд үзэж, хүүг яаравчлан бууруулахаас татгалзав. Мөн Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нь газрын тосны үнийг өсгөж, эдийн засгийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.

Товчхондоо, АНУ-ын Төв банк инфляц буураагүй нөхцөлд бодлогын хүүг бууруулахгүй, цаашдын шийдвэрийг эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамааруулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын B1/B2 ангиллын виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болно. 2026-03-19

ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнийг дуудаж уулзаж, тодруулга, тайлбар авчээ 12 цагийн өмнө

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө

“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгаллаа 11 цагийн өмнө

Орон сууц захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо 11 цагийн өмнө

Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 1 цагийн өмнө