Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нараас Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.” 30.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна”, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн тусгасан байдаг.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрөлжсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан.

Ингэхдээ газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах бүс, аймаг, сумын төсөвт хэрхэн хуваарилах, мөн эл салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялгийн санд төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг тусгаагүйг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Л.Соронзонболд энэ үеэр онцлоод уг хуулийн төслийг зүүн болон говийн бүсээс сонгогдсон нэр бүхий 13 гишүүн өргөн мэдүүлж буйг тодотгов.

Мөн тэрбээр, хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөв, 35 хувийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсөвт тус тус хуваарилах зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх энэ төрлийн харилцааг зохицуулахаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улс жилд 2.0 тэрбум ам.долларыг бензин, шатахуун зарцуулдаг бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа дөхөж байгаа энэ цаг үед хайгуулын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагатай байна. Энэ асуудалд орон нутгийн иргэд болгоомжтой ханддаг.

Иймд газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний үр өгөөжийг нь бодитой хүртээх нөхцөлийг бүрдүүлснээр уул уурхай, хайгуулын салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч гишүүд үзсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. 2026-05-20

ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа 2026-05-20

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ 2026-05-21

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлжээ. 2026-05-21

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-05-21

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-05-21

Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. 2026-05-21

Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ 3 цагийн өмнө

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цагийн өмнө