Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

БНСУ-ын Галын хүрээлэнгийн захирал Чанжин Ким, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Л.Болдбаатар нар тус улсын Дэгү хотноо хамтрах ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд талууд гал түймрээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, техник технологийн мэдээлэл солилцох, туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн туршилт, үнэлгээ, автомат гал унтраах системийн чиглэлээр техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.