УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж заасныг дурдаад, хууль тогтоох онцгой бүрэн эрх болон засаглалын эрх мэдлийн харилцан хяналтын зарчим алдагдахаас сэргийлэх шаардлагатайг онцолсон юм.

Иймд захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглох заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэхээр төсөл боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 67.0 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Гамшгийн тухай хууль”-ийг шинэчилж өргөн барина 2026-06-04

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 10 цагийн өмнө

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 10 цагийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийг дээдэлж, хуулийг адил тэгш хэрэгжүүлэх ёстой 10 цагийн өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив 10 цагийн өмнө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 10 цагийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа 10 цагийн өмнө

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 10 цагийн өмнө

Өнөөдрөөс скүүтер, мопед, сурроныг түр хориглолоо 10 цагийн өмнө