Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилжээ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилжээ.
СЕХ-ны даргыг томилох нууц санал хураалтад 103 гишүүн оролцож, 75 нь дэмжсэн байна. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу томилж байгаа юм. СЕХ-ны даргаар сонгогдсон Н.Мягмарын товч танилцуулгыг хүргэе.
Боловсрол:
1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр зэрэг авсан.
2005 онд Америкийн их сургууль болон Вашингтоны Хуулийн коллежийн Хууль зүйн ухааны магистраар дүүргэсэн.
Ажлын туршлага:
1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
2006-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар болон Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн,
2007-2009 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
2009-2010 онд ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,
2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийн захиргааны менежер,
2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт Консул,
2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер,
2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга,
2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга,
2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2026 оны 5-р сараас ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.