Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Сонгино дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаахыг мэдэгдэж байна.
Тодруулбал, СХД-ийн 12-р хороо 1 байрны чанх хойно "Отгон жолоо" жолооны курсын урд талд /авто замын баруун урсгал/ хөрс солилт суурь хийх үеийн авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Иймд иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг хүсье!
Эхлэх: 2026 оны 07-р сарын 6-ны өдрөөс
Дуусах: 2026 оны 07-р сарын 12-ны өдөр 23 цаг хүртэл.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.