Япон улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй иргэдийн анхааралд
Сүүлийн үед Япон Улсад газар хөдлөлт, хүчтэй аадар бороо, үер, тайфү зэрэг байгалийн гамшиг дараалан тохиолдож байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг
болзошгүй гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг
анхааруулж байна.
Тухайлбал:
9 дүгээр сарын 8-ны өдөр Айчи мужийн Нагояа хот болон бусад бүс нутагт хүчтэй аадар бороо орж, үер болон хөрсний нуралтын эрсдэл үүссэн. Японы холбогдох байгууллагууд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэх гамшигт анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Иймд иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цүнами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфү болон бусад гамшгийн талаарх мэдээлэл,
сэрэмжлүүлгийг тогтмол авч хэвшинэ үү.
Хүчтэй аадар бороо орж байгаа үед гол, мөрөн, далайн эрэг, уулын бэл, налуу
болон хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй газарт ойртохгүй байх, үер усанд автсан зам, гүүрээр зорчихгүй байх, орон нутгийн захиргаанаас гаргасан нүүлгэн шилжүүлэх зааврыг тухай бүр дагаж мөрдөнө үү.
Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам,
яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.
Ялангуяа холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргасан тохиолдолд нэн даруй зааврыг даган биелүүлж, бүх хүн аюулгүй газар нүүн шилжих шаардлагатайг анхаарна уу. Японы
Засгийн газрын 2026 оны шинэчилсэн удирдамжид энэ зарчмыг тодорхой тусгасан
бөгөөд уг мэдээллийг монгол хэлээр мөн бэлтгэн гаргасан байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.