Казахстан Улс руу зорчиж буй иргэд 10 мянган ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд гаальд мэдүүлэх шаардлагатай

Казахстан Улс руу зорчиж буй иргэд 10 мянган ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд гаальд мэдүүлэх шаардлагатай

Казахстан Улс руу нэвтэрч буй болон тус улсаас гарахаар төлөвлөж буй иргэдийн авч яваа бэлэн мөнгө 10 мянган ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд гаалийн байгууллагад мэдүүлэх шаардлагатай.

Тодруулбал:

Евразийн эдийн засгийн холбооны гаалийн нутаг дэвсгэр (Казахстан Улс тус холбооны гишүүн улс)-т нэг удаа бэлнээр оруулах, эсвэл гаргах бэлэн мөнгө, аяллын чекийн нийт дүн тухайн өдрийн ханшаар 10 мянган ам.доллар буюу түүнээс илүү гарсан тохиолдолд гаалийн байгууллагад заавал мэдүүлнэ.

Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд тус улсын хууль тогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Иймд аялалд авч явах бэлэн мөнгөний хэмжээг урьдчилан нягталж, гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.