БНСУ руу зорчиж байгаа иргэд оршин суух хугацаагаа шалгахыг зөвлөж байна.

БНСУ руу зорчиж байгаа иргэд оршин суух хугацаагаа шалгахыг зөвлөж байна.

Cүүлийн үед БНСУ руу нэвтэрч буй манай улсын иргэд оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацаа хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаанд тооцогддоггүй. Өөрөөр хэлбэл, хилээр нэвтрэх үед шалган нэвтрүүлэхийн ажилтан паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг зөрчсөнд тооцогдож, торгууль төлөх, цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг эрсдэл үүсдэг.

Иймд оршин суух хугацаагаа БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” цэснээс шалгах боломжтойг тус ЭСЯ-наас зөвлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.