Дүүжин замын тээврийг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна

Дүүжин замын тээврийг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээврийг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ.

“Моннис инженеринг” компанийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн механик угсралтын ажил бүрэн дууссан. Одоо аюулгүйн тохиргоо туршилтын ажлуудыг хийж байна. Манай компани Францын “Пома” групптэй хийсэн туслан гүйцэтгэгчийн гэрээний хүрээнд хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж байна. арванхоёрдугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно. Төслийн талбайд 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.