“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 бензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх зорилгоор “Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа.
Тогтоолын хүрээнд “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 авто бензиний жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнтэй холбоотой шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх юм.
Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, болзошгүй хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
Энэ хүрээнд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.