Мөнгө нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн

Мөнгө нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн

Comex таваарын биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр мөнгөний үнэ нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдлээ.

Уг үнэт металлын үнэ дөрөв дэх өдрөө дараалан өссөн бөгөөд энэ хугацаанд 21.6 хувиар нэмэгдсэн байна. Зах зээлийн арилжаанд оролцогчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Холбооны нөөцийн сангийн /ХНС/ захирал Жером Пауэлл нарын хооронд үүссэн зөрчил, Иранд үргэлжилж буй үймээн самуунаас шалтгаалан мөнгө худалдан авч байна гэж The Wall Street Journal сонинд дүгнэсэн байна.

АНУ-ын Колумбийн тойргийн прокурорын газар Холбооны нөөцийн сангийн Вашингтон дахь төв байрны засварын асуудлаар Жером Пауэллын эсрэг мөрдөн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түүнийг төслийн хөрөнгийг хуурамчаар өсгөн мэдээлсэн хэмээн сэжиглэж байгаа тухай The New York Times сонинд дурдсан байна. Энэ нь АНУ-ын Төв банкны хараат бус байдлыг эргэлзээтэй болгож, “аюулгүй актив” буюу үнэт металлын үнэ өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 2026-01-14

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аян зохион байгууллаа 2026-01-14

Н.Учрал хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. 2026-01-14

ЗГ: Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ 21 цагийн өмнө

ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ 21 цагийн өмнө

Мөнгө нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн 20 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна. 20 цагийн өмнө

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно 3 цагийн өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна. 2 цагийн өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө

Төрийн 451 үйлчилгээг цахимаар хүргэж байна 1 цагийн өмнө