Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна.

Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна.

Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж байна. 

НЗДТГ-ын мэдээлснээр, Яармагаас Хархорин чиглэлд барьж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттай импортолж, 98 бүхээгийн эхний ээлж болох 28 бүхээг болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад өчигдөр буулгав. Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна.

Пома группийн SIGMA үйлдвэр нь бүхээг үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчиж байгаа эсэх, кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгажээ. Түүнчлэн хаалга хаах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Бүхээг-кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглах явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг.

Бүхээгийн хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжиж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээдэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан. Салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжих юм.

Дүүжин замын тээвэр төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” гэлээ.

Аюулгүй байдлын шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй, ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг бүхээгт 10 зорчигч суух боломжтой. Тиймээс стандарт жинтэй элс зэргээр орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт гурван сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Мөн Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн бүхээгт халдаг сандлыг шийдэж өгсөн. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан тухтай зорчих боломжтой болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аян зохион байгууллаа 2026-01-14

Н.Учрал хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. 2026-01-14

ЗГ: Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ 21 цагийн өмнө

ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ 21 цагийн өмнө

Мөнгө нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн 20 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна. 20 цагийн өмнө

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно 3 цагийн өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна. 2 цагийн өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө

Төрийн 451 үйлчилгээг цахимаар хүргэж байна 1 цагийн өмнө

“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно 1 цагийн өмнө