Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна.

Энэтхэг болон Шри-Ланк улсад ирэх сарын 7-нд хөшгөө нээх крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү цомыг монголчуудад танилцуулах үйл ажиллагаа гурав хоног үргэлжлэх бөгөөд өчигдөр төв талбайд олон нийтэд үзүүллээ. Ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Олон улсын крикетийн холбоо, Монголын крикетийн холбооны төлөөлөл, тамирчин дасгалжуулагч, сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцсон байна. Крикетийн ДАШТ-ий цомыг эрх авсан цөөн оронд аялуулдаг уламжлалтай бөгөөд Монголын крикетийн холбооноос энэхүү эрхийг авч, Катар, Оман, Непал, Бахрейн улсын дараа аялуулж буй Азийн цөөхөн орны нэг болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршуулна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбай,  Чингисийн морьт хөшөө, Гандантэгчэнлин хийд, “Чингис хааны хүрээ” цогцолбороор аяллыг үргэлжлүүлэх ажээ. Энэ удаагийн Крикетийн ДАШТ-д шилдэг 20 орны баг шалгарч оролцох бөгөөд 2028 онд зохион байгуулах Лос Анжелесын олимпын хөтөлбөрт энэхүү спортын төрөл багтсанаараа онцлог юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗГ: Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ 21 цагийн өмнө

ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ 21 цагийн өмнө

Мөнгө нэг унц нь 91.37 ам.долларт хүрсэн 20 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн бүхээгийг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон байна. 20 цагийн өмнө

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно 3 цагийн өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монгол Улсаар аялуулж байна. 2 цагийн өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө

Төрийн 451 үйлчилгээг цахимаар хүргэж байна 1 цагийн өмнө

“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно 1 цагийн өмнө