Дундговь аймгийн нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сум, Төв аймагт мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж орон нутгаас мэдэгдээд байгаа аж.
Дэлгэрцогт сумын нутагт болсон газар хөдлөлтийн төв нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км, Дэрэн сумын төвөөс баруун зүгт 29 км, Адаацаг сумын төвөөс зүүн зүгт 49 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.