Криптовалют болох биткойн, этериумын ханш өсжээ
Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хоёр криптовалют болох биткойн, Ethereum-ын (ETH) ханш өссөнийг Binance биржийн мэдээлэл харуулжээ.
Тодруулбал, биткойн 2.08 хувиар өсөж, 93.032 ам.доллар болсон бол Ethereum 3.192 ам.долларт хүрч, 1.57 хувиар өссөн байна.
Coinmarketcap-ийн мэдээллээр, нэгдүгээр сарын 5-ны байдлаар криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 3.17 их наяд ам.долларт хүрчээ. Үүний 1.856 их наяд ам.доллар нь (58.7 хувь) нь биткойнд, 384.805 тэрбум (12.2 хувь) ам.доллар нь Ethereum-д ногдож байна.
Дэлхийн криптовалютын биржүүдэд өнгөрсөн хоногт 251.79 сая ам.долларын үнэлгээ бүхий 92 мянга гаруй арилжааны нээлттэй гүйлгээ явагдсан тухай криптовалютын зах зээлийн дүн шинжилгээний “Coinglass” платформ мэдээлжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.