БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд баривчилгаанд саад хийхийг оролдсон хэргээр таван жилийн хорих ял оноожээ. 

2024 оны 12 дугаар сард Юн Сог Ёль онц байдал тогтоосонтой холбоотой хэргээр Сөүл хотын Төв дүүргийн шүүх ийм шийдвэр гаргасан байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч асныг онц байдал тогтоон үймээн самуун дэгдээхийг завдсан, мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм. Юн Сог Ёль улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх зорилгоор онц байдал зарласан нь  "болчимгүй үйлдэл хийх гэж байсан сөрөг хүчнийхнээс улс орноо хамгаалах зорилготой байсан" гэх түүний тайлбартай зөрчилдөж байна гэж тусгай прокурорын баг үзжээ. 

Юн Сог Ёлийг онц байдал тогтоохыг завдсан хэрэгт буруутган хоёр дахь удаагаа баривчлан, долоодугаар сараас хойш хорьж байгаа юм. Өмнө нь түүнийг батлан даалтааар суллах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.