ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцлоо.

Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг 2 яамны зүгээс онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулж шуурхай шийдвэрлэж байхаар ярьж тохирлоо.

ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй нийлүүлэх боломжтой бөгөөд өөрийн экспортлогч ААН-дийн төлөвлөгөөнд Монголын ААН-дийн захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжоор ханган нийлүүлэлтийг хэвийн байлгах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг манай дотоодод хадгалах савны нөөц бүрдтэл түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан шийдэх удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн “эко систем”-ийг хамтран бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргах талаар ярилцав.

Сайд Г. Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван гарахад хамтран ажиллаж тус яамны зүгээс шуурхай удирдлагаар дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлэв. ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад “Газпром”, “Роснефть”, "Нефтьхимисервис", "Татнефть", "Оросын төмөр зам" зэрэг компаниудын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЦУСНЫ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ 2026-01-19

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 2026-01-19

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэллээ 2026-01-19

Анхаар:.Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 2026-01-20

Хэйболын дэлхийн цомд анх удаа Монголын эрэгтэй баг түрүүллээ 2026-01-20

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов 23 цагийн өмнө

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана 23 цагийн өмнө

Хиймэл оюунд суурилсан хяналтын систем хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ 21 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар, БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзжээ 20 цагийн өмнө

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно 3 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 3 цагийн өмнө